“Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнерыг бүтээснээ өнөөдөр Сүхбаатарын талбайд байршуулж олон нийтэд танилцуулах болсон юм.
Төслийн баг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан хэдий ч өнгөрсөн шөнө цагдаа нар нэвтрүүлээгүй тухай Ч.Ганжавхлан нүүр хуудсандаа бичсэн байсан бол тэд “Magic box”-оо танилцуулах боломжтой болжээ.
Энэ талаар Ч.Ганжавхлан “Magic вox” өдөр 12 цаг гэхэд талбай дээр байршсан байх болно. Өгөх өдрөөр номын сандаа, хол сумын хүүхдүүдэд ном бэлэглээрэй. Ном бол хамгийн оюунлаг том бэлэг юм шүү. Би ч гэсэн хэдэн номоо бэлдье ээ. Ийм гоё хантааз бэлдэж өгсөн найздаа баярлалаа” гэжээ.
Үндсэн зарчим:
1.Уг байгууламжийг орон нутгийн хамгийн таатай, аюулгүй газар байрлуулна
2.Уг байгууламжийг хариуцан ажиллах номын санчийг орон нутгаас томилж, цалин хѳлсийг шийдвэрлэнэ
3.Орон нутгийн зүгээс энэ байгууламжийн тасралтгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг бүрэн хариуцна
4.Энэ байгууламжийн үйл ажиллагааг аливаа шашин болон улстѳртэй холбохгүй байх баталгааг гаргана
5.Энэ байгууламжийг ѳѳрийн нутаг орондоо үр бүтээлтэй ашиглаж, тасралтгүй үйл ажиллагааг дэмжин ажиллах.