Испанийн зүүн хэсгийн Онда хотод болсон бухын уралдааны үеэр 55 настай эрэгтэй шархадсаны улмаас нас баржээ. Энэ эр Фира де Онда наадамд удаа дараа бухын дайралтанд өртөн толгойдоо шарх авсан бөгөөд зүүн гуяны судас нь мөн цоорсон байна. Тэрээр ойролцоох Виллареал хотын эмнэлэгт нас баржээ.
Онда хотын зөвлөл наадмын бухын уралдааны бүх арга хэмжээг цуцалсан боловч бусад арга хэмжээнүүд үргэлжлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү тэмцээн нь зуны улиралд Ковид-19 халдварын хязгаарлалтыг сулруулсны дараа Испанид болж буй олон нийтийн арга хэмжээний үеэр гарсан анхны үхэлд тооцогдсон байна.
Наадмын арга хэмжээнд өөрчлөлт орж бухын уралдааныг зогсоосон нь цөөхөн бух уралдсанд урам нь хугарсан хүмүүс болон эсрэг бодолтой хүмүүсийн дунд наадмыг цуцлах эсэх талаар мэтгэлцээн өрнөөд эхэлжээ.
Бухын уралдаан, тэмцээн нь Испанийн эртэй соёлтой холбоотой бөгөөд үүнтэй төстэй тэмцээнийг хөрш зэргэлдээ Франц, Португалид ч зохион байгуулдаг юм.
Ийм арга хэмжээний үеэр олон тооны оролцогчид хотын тодорхой хэсэгт суллан тавьсан бухын урдуур гүйлддэг бөгөөд бухын гүйлтэд оролцогчид бэртэл гэмтэл их авдаг байна. 1910 оноос хойш Памплона хотод болсон Сан Фермин наадмын үеэр дор хаяж 16 гүйгч амиа алджээ.