Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Монголын залуучуудын холбооны ээлжит бус долоодугаар их хурал болж, ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Сэргэлэнбаатарыг сонголоо.
О.Гэрэлт-Одыг МЗХ-ны газрыг хууль бусаар зарсан, үнэт зүйлийг ноцтойгоор зөрчсөн хэмээх үндэслэлээр чөлөөлсөн байна.
Шинээр сонгогдсон МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн юм.
Тэрбээр, “Монголын залуучуудын холбооны ээлжит бус долоодугаар их хурлаар залуучуудынхаа итгэлийг хүлээж, Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Зуун жилийн түүхтэй залуучуудын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, одоогийн боломжийг нэмэгдүүлэн, залуучуудынхаа дуу хоолой, зорилго зорилтын гүүр болон хамтран ажиллаж, та бүхнийхээ итгэлд зүтгэлээр хариу барих болно” хэмээжээ.