G20-ийн орнууд дэлхийн дулаарлын өсөлтийг 1.5 хэмээр хязгаарлах хүчин чармайлт гаргахыг уриалжээ. “Бид дэлхийн дундаж температурын өсөлтийг 2 хэмээс доош байлгах Парисын хэлэлцээрийн зорилгод тууштай байж, үйлдвэржилтийг өмнөх үеийн түвшингээс 1.5 хэм хүртэл хязгаарлах хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна” гэж G20 мэдэгдэлдээ дурджээ.
Мөн 1.5 хэмд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө 2 хэмээс хамаагүй бага байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд халууныг 1.5 хэмд байлгахын тулд бүх улс орноос үр дүнтэй арга хэмжээ авна гэсэн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардана гэж мэдэгдэлд дурдсан байна.
2015 оны арванхоёрдугаар сард дэлхийн 190 гаруй орон гарын үсэг зурсан анхны дэлхийн цаг уурын гэрээ болох Парисын цаг уурын хэлэлцээр нь дэлхийн дулаарлыг зогсоох дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлсон юм.
Энэхүү гэрээгээр чулуужсан түлшнээс бүрэн татгалзана гэсэн үг биш. Гэхдээ бүх талууд утааг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ авах ёстой.
Түүнчлэн эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувь улам бүр нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Дональд Трампын үед АНУ гэрээнээс гарсан боловч Америкийн шинэ удирдагч Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөө гэрээнд буцаж ирэх тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: RIA