2021-11-01 10:331min00

Оторлож явсан малчны ачааны автомашин шатжээ

45

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Шувуут багийн “Хужиртын даваа” гэх газарт/ачааны автомашин шатсан тухай мэдээллийг аравдугаар сарын 31-ний өдрийн 17:09 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Баянзүрх сумаас Алаг-Эрдэнэ сумын чиглэлд оторлож явсан малчин Г-ын “Кантер” загварын ачааны автомашин болон ачиж явсан 6 ханатай гэр, тавилгын хамт шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй