Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна.
Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд сум хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн чухал томоохон ажил болсон юм.
“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд 260 сум, 30 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор улсын хэмжээнд бүх сум, хороод онлайн сүлжээнд холбогдож, иргэн, хуулийн этгээд аймаг, дүүрэг явалгүйгээр сум, хороодоос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, зардал багатай авах боломж, нөхцөл бүрдээд байна.