Cанхүүгийн зохицуулах хорооноос энэ оны гуравдугаар улирлын зарим статистик, мэдээллийг танилцуулсан байна. Үүгээр банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Харин зээлийн үлдэгдэл 30 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байгаа аж.
Нөгөө талд, нийт зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн байна.