78-3.jpg
2021-11-09 11:41
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ – 2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын […]

155-1.jpg
2021-11-09 11:02
Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Хоёр […]

02-17.jpg
2021-11-09 10:21
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд тэд эх орондоо хүрэлцэн ирсээр байна. Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бол хоёр дахь […]

14-3.jpg
2021-11-09 10:15
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар […]

13-3.jpg
2021-11-09 10:09
Шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэх дөрвөн бөхийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх хугацаа өчигдөр /2021.11.08/ албан ёсоор дуусч, гурван бөх А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэж Б сорьцоо дахин шинжлүүлэхээр болсон. Энэхүү шинжилгээний хариу гарсны дараа Монголын үндэсний бөхийн холбоо энэ жилийн допингтой нэр холбогдсон бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлана. Бөхийн […]

1-10.jpg
2021-11-09 09:52
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилийн биелэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийж Агаарын тухай хуулийн дагуу хэрэгжүүлсэн Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам зорилтот бүлэгтээ 100% хүрч хэрэгжээгүйг тогтоожээ. Тодруулбал, 2017-2020 онд Гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын […]

04-12.jpg
2021-11-09 09:16
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэд: -гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, -цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, -авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, -хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, -орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, -хотын […]

03-14.jpg
2021-11-09 09:11
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцжээ. Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш, өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 […]

5858-1024x683.jpg
2021-11-08 18:18
Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус нэгдэн гэр хороолол болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхэд сургалт явуулах боломжтой зөөврийн контейнер бүхий “Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. “Magic box” төсөлд 19 аймгийн 79 сум төслөө илгээн, явуулын номын сантай болохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Тонхил сум […]

3698-1024x683.jpg
2021-11-08 18:00
Монгол туургатны цахим яруу найргийн “Ярууслын чуулган” наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдээд байсан билээ. Эл наадамд Азийн шилдэг яруу найрагч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн болов. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү шалгарч 15, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд орж таван сая төгрөгөөр шагнуулав. Тусгай байр болон […]