03-16.jpg
2021-11-09 17:03
Энэ он гарсаар улсын хэмжээнд 987787 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Үүнээс өнгөрөгч аравдугаар сард 216858 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх есдүгээр сартай харьцуулахад найман хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 79.1 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол 20.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 99.3 хувийг цагдаагийн байгууллага 0.2 хувийг Мэргэжлийн […]

254444.jpg
2021-11-09 17:00
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг эхлүүлж байна. Ингэхдээ гэрлэн дохиогүй замын гарцуудад шар дарцаг байрлуулах бөгөөд хүүхдүүд шар дарцгийг ашиглан дохио өгч зам хөндлөн гарах ажээ. 2021 он гарснаас хойш улсын хэмжээнд хүүхэд оролцсон 371 гарснаас 40 хүүхэд нас баржээ. Зам тээврийн осолд […]

02-16.jpg
2021-11-09 16:32
Монгол улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцод тусгагдсан хуурайшлын индексээр манай орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан тооцоолж үзэхэд 90 гаруй хувь нь хагас хуурай, хуурай бүс нутагт хамрагдаж байгаа юм. Энэхүү үндэслэлд тулгуурлан үзэхэд манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай байгаа юм. Нийт нутаг дэвсгэрийн 77.8% хувь их бага хэмжээгээр цөлжилт, […]

55555.jpg
2021-11-09 16:00
Боловсролын багц хуулийн төслийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, хуулийн төслийн ахлагч Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ. Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ “Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бүх боловсролын тогтолцоог эргэж харах цаг болсон. Бүх түвшинд асуудал байна. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгооноос эхлээд асуудал байна. Боловсролын хоцрогдол ковидоос ч өмнө гарсан. УИХ-аар энэ долоо хоногт 2022 оны улсын төсөв […]

96-1.jpg
2021-11-09 13:58
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисс, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сургалтын нэгдүгээр үе шатанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад […]

7878.jpg
2021-11-09 13:54
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгохоор болсон. Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг долоон сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өгчээ.

56.jpg
2021-11-09 13:40
Энэ он гарсаар улсын хэмжээнд 987.787 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Үүнээс 10 дугаар сард 216.858 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 9 дүгээр сартай харьцуулахад 8 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 79.1 хувь нь Нийслэлд бүртгэгдсэн бол 20.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 99.3 хувийг Цагдаагийн байгууллага, 0.2 хувийг […]

555-2.jpg
2021-11-09 13:14
“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн цанын гурав, тэшүүрийн нэг тамирчинд өнөөдөр тэтгэлгийг гардуулан өглөө. Олон улсын олимпын хорооноос зарласан тус тэтгэлэгт Пёнчаны олимпод оролцсон туршлагатай цаначин Б.Ачбадрах, ОУХМ Д.Энхгэрэл, А.Энхтуул, тэшүүрчин А.Зул нар тэнцсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан тамирчин МҮОХ болон ОУОХ-той гэрээ байгуулснаар сар бүр 750 ам.доллар, нийт 3000 ам.долларын тэтгэлэг авах аж.

99996.jpg
2021-11-09 12:42
Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймгуудад гарсантай холбоотойгоор амьд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулжээ. Мөн махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан махны дэлгүүрүүдийг регистрийн дугаараар мах, махан бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг зөвлөлөө. Мал эмнэлгийн газраас Орхон аймгийн хэмжээнд малын мялзан, шүлхий өвчний голомт байгаа эсэхэд тандалт шинжилгээ хийхэд  голомт илрээгүй байна. Мөн  Жаргалант, Баян-Өндөр […]

45-1.jpg
2021-11-09 12:37
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа хороололд 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг. Иймд 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд харьяа орчиндоо суралцах, хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх давуу талтай. Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж удааширсан боловч өнөөдрийн байдлаар дотор заслын […]