Шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэх дөрвөн бөхийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх хугацаа өчигдөр /2021.11.08/ албан ёсоор дуусч, гурван бөх А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрч, нэг нь эсэргүүцэж Б сорьцоо дахин шинжлүүлэхээр болсон.
Энэхүү шинжилгээний хариу гарсны дараа Монголын үндэсний бөхийн холбоо энэ жилийн допингтой нэр холбогдсон бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлана.
Бөхийн холбоо допингийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа зарлаж, допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах дүрмийн өөрчлөлт оруулсан юм.