АНУ, БНХАУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ, Хятад хоёр тохиролцжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр Карин Жан-Пьер сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ, Хятад улсууд он дуусахаас өмнө хийх виртуал дээд хэмжээний уулзалтын талаар “ажлын түвшинд” тохиролцож байна. Ажлын түвшинд нарийн ширийн зүйлийг батлахаар зөвлөлдөж байна. Цаг хугацааны хувьд одоогоор шинэ мэдээлэл алга байна хэмээн мэдэгджээ.
Гэхдээ улс орнууд энэ оны эцэс гэхэд уулзалт хийх зарчмын тохиролцоонд хүрсэн гэж Жан-Пьер хэлсэн байна. АНУ дээд хэмжээний уулзалтыг Хятадтай “өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулах” боломж гэж үзэж байгаагаа мөн нэмэн хэлжээ.