Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус нэгдэн гэр хороолол болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхэд сургалт явуулах боломжтой зөөврийн контейнер бүхий “Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
“Magic box” төсөлд 19 аймгийн 79 сум төслөө илгээн, явуулын номын сантай болохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Тонхил сум үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Цаашдаа жагсаалтын дагуу төслөө хэрэгжүүлээд явах аж.