20260126-083032-file.jpeg

2026-01-26 08:30
Шинийн 8-ны өдөр тамын хаалга хаалттай бөгөөд Дарь Эх, Манал бурхад замбутивд залардаг онцгой өдөр юм. Энэ өдөр хийсэн буян, үйлсийн үр нөлөө ихэсдэг тул буян хийх нь амгалангийн эх сурвалж болдог.

20260125-200059-file.jpeg

2026-01-25 20:01
Улсын хэмжээнд нийт нутгийн 87 хувьд цас бүрхүүл тогтсон бөгөөд цасны зузаан 31-45 см хүрч, өмнөх арав хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Зарим нутгаар хүйтний эрч нэмэгдэж, салхины хурд аюултай түвшинд хүрчээ.

20260125-160114-file.jpeg

2026-01-25 16:01
Филиппин улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол банхар нохой эхний зургаан тэмцээнээс 1, 2 дугаар байр эзэлж, группийн аварга болон Филиппин улсын аварга болсон байна.

20260125-120038-file.jpeg

2026-01-25 12:00
Дүнжингарав дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих ажлын тендерийг зарлаж, материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний дотор хүлээн авна. Төслийн төсөв 17.3 тэрбум төгрөгөөр батлагдсан.

20260124-130101-file.jpeg

2026-01-24 13:01
Нийслэлийн гэр хорооллыг ухаалаг дэд бүтэц бүхий ногоон орон сууцжуулалтаар шинэчлэх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төсөл Баянхошуу, Шархад дэд төвд үргэлжилж байна. Төслийн хэрэгжилтээр 5000 нүхэн жорлон устгагдах юм.

20260124-120036-file.jpeg

2026-01-24 12:00
НИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд 53 нохой байдаг бөгөөд зургаан нь мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.