Дорноговьд хилээр хууль бусаар алт нэвтрүүлэх оролдлого илэрч, эрүүгийн хэрэг үүсэв

2026-02-11 18:001min
20260211-180025-file.jpeg
Гадаадын гурван иргэн болон Монгол Улсын иргэн өнгөрсөн жил 3.3 кг алт хууль бусаар хилээр нэвтрүүлэх оролдлого хийж, Дорноговь аймгийн хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгасан байна.

Гадаад улсын гурван иргэн болох С.М, Ж.Т, Л.Ж нар болон Монгол Улсын иргэн М.Н нь өнгөрсөн жил Монгол Улсын хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх оролдлого хийж байгаад баригдсан байна.

Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгасан бөгөөд эдгээр этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Хэргийг шалгаж дууссаны дараа прокурор яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.