Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил анх удаа Хөвсгөл нуурыг усны тахилгад зориулан тахихаар болжээ
2026-02-11 14:301min

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ жил анх удаа усны тахилга хийж, Хөвсгөл нуурыг тахихаар төлөвлөж байна. Тахилгыг Цагаан сарын өмнө албан ёсоор зарлах бөгөөд Дэлхийн усны өдөр хийхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ жил анх удаа усны тахилга хийхээр болж, Хөвсгөл нуурыг тахих төлөвлөгөөтэй байна. Энэхүү арга хэмжээг Цагаан сарын өмнө албан ёсоор зарлах юм байна. Зарим эх сурвалжийн мэдээллэснээр, тахилгыг Дэлхийн усны өдөр буюу гуравдугаар сарын 12-нд хийхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цэнхэр алт” үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ үеэр усыг хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг болсон гэж мэдэгдсэн юм. Харин энэ жил Цагаан сарын өмнө тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлаж, Хөвсгөл нуурыг тахих талаар мэдээлэхээр төлөвлөж байна.
