sncp0v_Screen_Shot_2023-12-13_at_11_05.13_x974.jpg
2023-12-13 11:58
Гарцаар гарч явсан хоёр том хүн, нэг хүүхдийг автомашинаар мөргөсөн бичлэг цахим орчинд тавигдаад байна. Уг зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “Яадаг орк вэ! БЗД-ийн 13 дугаар хороо офицерын тойргийн MIU сургуулийн гарц дээр … дугаартай машин гурван хүн мөргөсөн” гэх […]

4fcc85_3dvfqisvqen86omgqqihde8br9_x974.jpg
2023-12-13 11:43
Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар С.Одонтуяа гишүүн “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль. Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт […]

q6aml6_358679169_582646174074779_7165509731124448774_n_x974.jpg
2023-12-13 11:42
Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсноо албан ёсоор мэдэгдлээ. 2017 онд нээгдэж байсан уг амьтны хүрээлэн цар тахлаас хойш орлогоосоо давсан зардалтай олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байна. Тус газарт нийт […]

amsjeq_410321944_737769288383105_7905816811391160347_n_x800.jpg
2023-12-13 11:41
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн гавж С.Гантөмөр ламыг тус хийдийн дэд хамбаар өргөмжилжээ. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн гуравны өлзий билэгт сайн өдөр түүнийг дэд хамбаар томилсон байна. Түүнийг дэд хамбаар өргөмжлөгдсөний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд Батцагаан цогчэн дуганд болохоор товлогджээ. Гандантэгчэнлин […]

unnamed-file.jpg
2023-12-13 11:25
Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас авдаг бсан 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр өнөөдрийн 10 цагаас эхлэн хязгаарлахаа албан ёсоор мэдэгджээ.

images-2.jpg
2023-12-12 16:52
Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11:15 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж […]

yppgf8_409988887_659557939704562_2377458547071860635_n_x974-1280x960.jpg
2023-12-12 16:51
Бахрейн улсад энэ сарын 10-16-ны өдрүүдэд холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцож, хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртжээ. Тэд холимог тулааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан […]

rxa4ft_Screen_Shot_2023-12-12_at_15_58.56_x974-1280x730.jpg
2023-12-12 16:51
УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “УБТЗ ХНН ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь түргэн шуурхай тээвэрлэх дээр онцгой анхааран ажиллаж байна. Арванхоёрдугаар сар эхлээд ОХУ-аас нийт УБТЗ 971 вагон буюу хоног тутам 80-90 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Үүнээс АИ92 бензин 273 вагон, […]

af6939_Zud_1_x974-1280x789.jpg
2023-12-12 16:50
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ. Тодруулбал Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс, […]

386891632_891058832382148_5346536551077708531_n-1280x960.jpg
2023-12-12 13:57
“Монголд төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ” сэдэвт эрдэм шинжилгээний судалгаа, бодлогын зөвлөмж танилцуулах хурал өнөөдөр боллоо. МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхим болон Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан хамтран үүсгэн байгуулсан “Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл”-өөс уг судалгаа, бодлогын зөвлөмжийг эрхлэн гаргасан байна. МУИС, Удирдлагын академи, Отгонтэнгэр их сургуулийн багш, судлаачдын хийж гүйцэтгэсэн […]