Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсноо албан ёсоор мэдэгдлээ.
2017 онд нээгдэж байсан уг амьтны хүрээлэн цар тахлаас хойш орлогоосоо давсан зардалтай олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байна.
Тус газарт нийт 200 гаруй амьтан амьдарч байсан бөгөөд нэг өдрийн хоолны зардал нь 300 гаруй мянган төгрөг болдог тухай өмнө нь хэлж байв.