Гарцаар гарч явсан хоёр том хүн, нэг хүүхдийг автомашинаар мөргөсөн бичлэг цахим орчинд тавигдаад байна.
Уг зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “Яадаг орк вэ! БЗД-ийн 13 дугаар хороо офицерын тойргийн MIU сургуулийн гарц дээр … дугаартай машин гурван хүн мөргөсөн” гэх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага тодруулахад арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 13:07 цагт уг бичлэгт гарсан мэдээлэл бүртгэгдсэн байжээ.
Toyota маркийн тээврийн хэрэгслийн жолооч (36 настай, эмэгтэй) явган зорчигч болох 8-32 насны гурван хүнийг мөргөсөн зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээлэв.