Холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр медаль авчээ

2023-12-12 16:51
yppgf8_409988887_659557939704562_2377458547071860635_n_x974

Бахрейн улсад энэ сарын 10-16-ны өдрүүдэд холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцож, хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртжээ.

Тэд холимог тулааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургаадугаар байрт жагсжээ.

Монголын тамирчдын дасгалжуулагчаар Т.Болдбаатар ажилласан байна.