unnamed-2-1.jpg
2020-04-06 10:34
Баянзүрх дүүрэгт байрладаг “Да хүрээ” захын орчмын “Сайн” ломбард болон Сүхбаатар дүүргийн “Бан Бан” ломбардуудыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг гуравдугаар сарын 30-нд 32-36 насны гурван этгээд бүлэглэн үйлдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэд урьд өмнө хүн амь болон  дээрэмдэх гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд байсан аж. Хэргийн урьдчилсан шалгалтаар тус этгээдүүд 11.5 […]

1-3-1024x768.jpg
2020-04-06 10:20
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэлгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг Цоохор ирвэсийн түүхий эд болох 3 ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль […]

unnamed-1-2.jpg
2020-04-06 09:15
Д.ЧАНЦАЛДУЛАМ : ҮНДЭСНИЙ ШУУДАН Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдалтай өөрийнхөө машинаас олдсон хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө, тус аймгийн удирдлагууд төр захиргааны байранд архидан согтуурч, улмаар 30 настай бүсгүй учир битүүлгээр хорвоог орхисон юм. Энэхүү хэрэг гараад хоёр сар орчим болж байгаа бөгөөд […]

91364955_2978410235535998_2648132296179187712_o-1024x472.jpg
2020-04-03 17:02
Булган аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Болдбаатар, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Мягмарбаяр нар Булган аймгийн Рашаант сумын 1-р багийн нутаг “Салхит” гэх газар 2020 оны 3-р сарын 27-28-нд шилжих шөнө иргэн  Хишигсүрэнгийн нэг тооны адуу шулагдсан гэмт хэргийн дуудлагыг хүлээн авч, шуурхай эрэн сурвалжилж ажилласны үр дүнд Архангай аймгийн харьяат  […]

Mpya73HjuEO6WfVofHDZ-1024x717.jpg
2020-04-03 12:50
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/-ийн 265.2 дахь хэсэг /Энэ хэргийг давтан үйлдсэн, эсвэл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэлх […]

atg1.jpg
2020-04-03 12:39
Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн байцаах хэлтсээс дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг цагдан хорьжээ. Энэ хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “Мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг […]

bat_yalalt-1024x683.png
2020-04-03 11:37
Хуульч Х.Бат-Ялалтыг дуудсан цаг хугацаанд хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй байна гэх шалтгаанаар 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гарсан. Түүнийг цагдан хориод 7 хонож байна. Тэгэхэд өдийг хүртэл хэргийн материалтай нь ч танилцуулаагүй байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээллээ. Мөн түүнийг дээрх шалтгаанаар хорьж буй үйл явдлыг ар гэрийнхэн нь болон хамтран зүтгэгчид нь хууль […]

82229d_91625053_232158018169946_2739727606252306432_n_x974.jpg
2020-04-03 10:24
Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг Гаалийн ерөнхий газраас илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр (2020.04.02-нд) Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай буюу нийт 560 кг адууны өлөн гэдсийг нууцаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна. Ийнхүү үйлдлийг гаалийн байгууллага […]

2190211.jpg
2020-04-03 09:29
Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийг түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах зөрчил зарим сумдад гарч байна. БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан түймрийн аюултай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 […]

03-6-1-1-1.jpg
2020-04-02 11:21
Өчигдөр буюу /2020.04.01/ өдөр бага насны хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай явдал болжээ. Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршин суух долоон настай хүү мориноос унаж гэмтжээ. Талийгаач хүү толгой, цээжин хэсэгтээ гэмтэл авч, гэмтлээ даалгүй газар дээрээ амьсгал хураасан ажээ. Энэхүү хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.