Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийг түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах зөрчил зарим сумдад гарч байна.
БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан түймрийн аюултай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон тул иргэд Та бүхнийг бугын эвэр түүхгүй байхыг анхааруулж байна.
Халиун бугыг хууль бусаар агнавал экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
МУ-ын ЗГ-ын тогтоолоор халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг эр 6.6 сая, эм 7.5 сая төгрөгөөр тогтоосон.