Булган аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Болдбаатар, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Мягмарбаяр нар Булган аймгийн Рашаант сумын 1-р багийн нутаг “Салхит” гэх газар 2020 оны 3-р сарын 27-28-нд шилжих шөнө иргэн Хишигсүрэнгийн нэг тооны адуу шулагдсан гэмт хэргийн дуудлагыг хүлээн авч, шуурхай эрэн сурвалжилж ажилласны үр дүнд Архангай аймгийн харьяат Ч гэгч нь Булган аймгийн Рашаант сумын харьяат Д-гийн хамт бүлэглэн, Sonata маркийн автомашин ашиглан үйлдсэн болохыг илрүүлсэн байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн алба хаагч нарт цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Булган аймгийн цагдаагийн газар
1 comment
arai denduu ymaa ed nart huuli denduu zoolon