Баянзүрх дүүрэгт байрладаг “Да хүрээ” захын орчмын “Сайн” ломбард болон Сүхбаатар дүүргийн “Бан Бан” ломбардуудыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг гуравдугаар сарын 30-нд 32-36 насны гурван этгээд бүлэглэн үйлдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тэд урьд өмнө хүн амь болон дээрэмдэх гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд байсан аж.
Хэргийн урьдчилсан шалгалтаар тус этгээдүүд 11.5 сая гаруй төгрөгийг бэлнээр авч, 1087 хүний барьцаанд тавьсан 1600 орчим нэр төрлийн 300 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх алт, мөнгөн эдлэлийг дээрэмдсэн гэх мэдээлэл байна. Шалгалтын ажиллагаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжилж байна.