Хуульч Х.Бат-Ялалтыг дуудсан цаг хугацаанд хавтаст хэрэгтэйгээ танилцахгүй байна гэх шалтгаанаар 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гарсан. Түүнийг цагдан хориод 7 хонож байна. Тэгэхэд өдийг хүртэл хэргийн материалтай нь ч танилцуулаагүй байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээллээ.

Мөн түүнийг дээрх шалтгаанаар хорьж буй үйл явдлыг ар гэрийнхэн нь болон хамтран зүтгэгчид нь хууль бус, ашиг сонирхлын зөрчил бүхий өс хонзонгийн сэдэлтэй үйлдэл гэж үзэж байгаа аж.

Хуульч Х.Бат-Ялалтын ар гэрийнхний тайлбарлаж байгаагаар бол шалгуулахгүй гээгүй ээ. Хамгийн гол нь хууль ёсныхоо дагуу шалгуулахыг л хүссэн. Аливаа хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хэн ч хууль ёсны эрх эдэлдэг. Хуулийн дагуу эдлэх ёстой тэр бүх эрхийг нь хангах ёстой. Дуудсан цагт нь очоогүй биш очсон. Хамгийн гол нь өмгөөлөгч, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээрээ хангагдахыг л хүссэн…

Гэтэл процессуудаа алгасаад шууд цагдан хорих арга хэмжээ авахуулсан. Байцаагч Анарчулуун, прокурор Очбадрах нарын энэ үйлдлийг нэг талын ашиг сонирхолтой байна гэж үзэж байна. Хэт нэг талыг барьсан, яллах талын ашиг сонирхолтой хүмүүсээр хэргээ шалгуулахгүй л гэсэн байр суурьтай байна.

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байсан уу гэвэл үгүй. Энэ хүн оргож зугтаагүй. Гэрийн хаяг, ажлын байр нь тодорхой байна. Өдөр бүр л өмгөөллийн үйлчилгээ үзүүлээд хүмүүстэй уулзаад л явж байна. Ийм байхад эрх зүйн байдлыг нь улам дордуулж байгаад гомдолтой байна аа. Тиймээс улстөрийн ашиг сонирхолтой үйлдэл гэж харж байгаа.

Үнэхээр мөрдөн байцаах ажилд нь саад учруулаад байсан гэж үзэж байгаа юм бол 461-р ангид хоригдоод 7 хонож байхад яагаад байцаах, хэргийн материалтай танилцуулах ажлаа хийхгүй байгаа юм.

Байцаагч, прокурорын хууль бус үйл ажиллагааны эсрэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж, нойтон өлсөөд 4, хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна. Тэр хүний биеийн байдал, эрүүл мэндэд аюул учирвал хэн хариуцах юм бэ? гэв.

Мөн Х.Бат-Ялалт ганцхан өөрийн төлөө ингээд байгаа юм биш ээ. Олон хүний эрх энэ мэтээр зөрчигддөг. Хуулийн дагуу шударга шалгадаг, шударга ялладаг, шударга шүүдэг хуулийн үйл ажиллагааг хүсч л ийнхүү амь насаа, эрүүл мэндээ эрсдүүлсэн үйлдлийг хийж байна шүү дээ” гэлээ.

By updown

4 thoughts on “Хуульч Х.Бат-Ялалт хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байна”
  1. Ингэж цагдан хорих ямар ч хэрэг байхгүй шд, гадуур шалгаж болно биз дээ?

    Хорих хүнээ олж хориосой!

  2. Шал худлаа сенсаци дэгдээж ард олныг айлгаж өмөөрүүлэх гээд ядчих юмаа.
    Хэдхэн хоногийн хорио даахгүй ядарсан амьтан бол доо!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн