Коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны 4-р сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус мөн л илрээгүй.
Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу хэвийн гарсан.
Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийлээ.
Бид ХӨСҮТ дээр Real Time PCR шинжилгээний дахин нэг машиныг ашиглалтад оруулж өргөжүүллээ. Тиймээс өдөрт хийгдэх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Улсын хэмжээнд цуглуулсан сорьцод тандалтын шинжилгээ хийнэ. Түүнчлэн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд болон тусгаарлалтад байгаа иргэдэд давтан шинжилгээг хийнэ.
Шинжилгээний эцсийн хариу Real Time PCR-аар гарна” хэмээн мэдээлэл хийлээ.