Коронавирусийн цар тахлаас өмнө хүмүүсийн баатар, шүтээнүүд нь хөлбөмбөгчид, жүжигчид, дуучид байлаа. Харин одоо бүх зүйл өөрчлөгдөж, манай үеийн гол баатрууд нь эмч, сувилагч нар болоод байна. Дээр нь түгээх үйлчилгээний ажилтнууд, кассчид, таксины жолооч нар гээд хотын үйлчилгээг нуруундаа үүрч яваа хүмүүс бол яах аргагүй баатрууд мөн. Үүнээс гадна цар тахлын улмаас нас баралт нэмэгдэж байгаатай холбогдуулан авсчид, оршуулгын ажилтнууд ч манай үеийн баатрууд болоод байна.
Ихэнх улсад буяны үйлчилгээ эрхлэгчид авс зарж, шарилын нүх ухаж мөнгө олдог байгаагүй ээ. Тэд оршуулганд ирсэн зочдод үйлчлэх, зочид буудал, тасалбар захиалах, хүргэлт, онлайн дамжуулалт, мөн цогцсыг арчлах, оршуулахаас нь өмнө хадгалах зэрэг үйлчилгээгээр мөнгө олдог байсан юм. Харин одоо энэ бүгд хөл хорионоос болж хориотой үйлчилгээ болжээ.
Өдгөө оршуулгын ёслол өмнөх шигээ байхаа болж, буяны үйлчилгээ эрхлэгчид мөнгөө, энгийн хүмүүс ойр дотныхонтойгоо салах ёслол хийх боломжоо алдаад байна.
Итали 🇮🇹
Италид талийгаачдыг нутаглуулах асуудал хамгийн хүнд байсан. Хүнд хэлбэрээр халдвар авсан хүнийг эмнэлэг хүлээн авснаас хойш түүнийг цаашид хэн ч харж чадахааргүй болдог. Төрөл төрөгсөд нь хэнтэй ч хавьтаагүй ч хөл хорионд орж, халдвар авсан хүмүүстэйгээ уулзах боломжгүй болдог байна. Тиймээс хүмүүс ганцаардсан байдалтайгаар нас эцэслэж, төрөл төрөгсөд нь салах ёс ч гүйцэтгэж чаддаггүй байна.
Халдвараар өөд болсон хүний цогцсыг угааж, үсийг нь самнаж, хувцаслана гэж байхгүй. Халдвар бие болон хувцсанд нь үлдсэн байдаг тул эмнэлгийн хувцастай нь оршуулчихдаг.
Зураг дээр төрөл төрөгсөд нь оршуулган дээр оролцож болох цөөн газрын нэг Бергамо мужийг харуулжээ. Гэвч авсыг тагласан тул төрөл төрөгсөд нь талийгаачдаа сүүлчийн удаа ч харах боломжгүй гэсэн үг. Гэтэл ихэнх газарт оршуулгын үйл явц хэрхэн болж байгааг ч харж чадахгүй гээд төсөөл дөө. Тэдний хувьд талийгаачтайгаа салах ёслол хийх цорын ганц арга нь сонинд эмгэнэл бичүүлэх явдал юм. Анхандаа сонины редакциуд уншигчдаа сандралд оруулахгүйн тулд эмгэнэлийн тоогоо цөөлөх бодлого баримталж байсан боловч сүүлдээ эмгэнэлийг хөл хорионы нөхцөлд гашуудлаа илэрхийлэх цорын ганц арга гээд хүссэнээр нь тавьж эхэлжээ.
Талийгаачдын толгой дээр номлол айлдах үеэр оршуулгын ажилтан, ламтан гэсэн хоёр хүн л оролцоно. Заримдаа төрөл төрөгсдөд нь зориулан бичлэг хийх буюу номлолын үйл явцыг шууд дамжуулан харуулна. Номлогчид сүсэгтэн олныхоо эцсийн замд нь үдэх ёслолд оролцохгүй байж чадахгүй. Тиймээс тэд ачаалал ихтэй байгаа юм. Гуравдугаар сард Италид 50 гаруй номлогч нас барсан гэсэн мэдээлэл ч бий.
Оршуулгын ажилтнууд талийгаачдын гэр бүлийн орлох бөгөөд тэдний хийж чадах цорын ганц зүйл бол оршуулгын машинтайгаа төрөл төрөгсдийнх нь цонхон доогуур явж, залбирах боломж олгох явдал юм.
Венецид одоо ч талийгаачдын авсыг усан замаар тээвэрлэж хүргэж байна.
Бергамод олон сүм хийд шарилтай авсаар дүүрч, номлогч нь олон талийгаачид нэг дор эцсийн замд үдэх ёслол үйлдэж байна. Үүний дараа армиас эдгээр авсыг ачааны машинд зөөж авч явна. Төрөөс талийгаачдыг газарт нутаглуулахгүй байхыг шаардаж байгаа хэдий ч чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрч, 24 цагаар ажиллаж байгаа юм.
АНУ 🇺🇸
Буяны үйлчилгээний компаниудын хувьцаа 30%-иар унажээ. Хүмүүс дурсгалын самбар, тансаг ёслол захиалахаа болиод удаж байна. Олон мужид оршуулгын үйл ажиллагааг урьдын адил зохион байгуулахыг хоригложээ.
Оршуулгын орднууд төрөл төрөгсдөд нь зориулан оршуулгын үйл явцыг шууд дамжуулан үзүүлж байна. Энэ зураг дээр нэгэн гэр бүл оршуулган дээр ирчихээд, видео холбоогоор номлогч гэрээсээ эцсийн замд нь үдэх ёслол үйлдэж байгааг харж байна.
Оршуулгын ажилтнууд цогцсыг морг руу аваачих, авсанд хийхдээ ингэж хувцасладаг. Энэ бүх үйл явцын дараа тэд өрөө болон авсыг халдваргүйжүүлдэг аж.
Ирланд 🇮🇪
Саяхныг хүртэл оршуулган дээр 70-100 хүн оролцохыг зөвшөөрдөг, гэхдээ зай барихыг зөвлөдөг байлаа. Авснуудыг тагласан байх бөгөөд цогцсыг моргноос зөөхөд хүртэл маск зүүлгэхийг шаардана. Ирландад хүмүүс интернэтээр дамжуулан эмгэнэл илэрхийлж болох бөгөөд rip.ie гэх тусгай сайт ч бий болжээ.
Их Британи 🇬🇧
Оршуулганд дээд тал нь 10 хүн оролцоно. Бүгд зай баримтална. Бие биедээ хүрч, эмгэнэл илэрхийлэх ч хориотой. Авсанд хүрч болохгүй. Өмнө нь авсыг гараараа өргөж явдаг байсан бол одоо тусгай тэргээр хүргэнэ. Оршуулгын ажилтнууд бээлийтэй явж, авсыг янзална. Оршуулгын үйл ажиллагааг шууд дамжуулах буюу бичиж авна. Одоо оршуулгын ордны захирлууд нас баралтыг бүртгэж, хэрвээ гэр бүлийнхэн нь бүгд хөл хорионд орсон бол гэр бүлийнх нь өмнөө оршуулгын ёслолыг үйлддэг болжээ. Ингэхдээ бүх бичиг баримтаа интернэтээр дамжуулан өгч болно. Талийгаачдын төрөл төрөгсдийг аль болох оршуулгын албатай харьцуулахгүй байхад анхаарна.
Иран 🇮🇷
Нийслэл Тегеранаас урагш 80 милийн зайд орших Кума хотын хамгийн том оршуулгын газар болох Бихешт-Масумех цогцолбор газарт хүн нутаглуулах зарим хэсэг нь саяхныг болтол эзгүй байлаа.
Харин сарын дотор энд 91 метр урттай траншей, олон шинэ булш бий болжээ. Энэ траншейгээр маш их хэмжээний шохойн чулуу зөөвөрлөж, булшны задрал, үнэрээс сэргийлж байна. Шохойн чулууг ихэвчлэн ахан дүүсийн булшинд ашигладаг. Цогцоснуудыг ачааны машинаар тээвэрлэж ирдэг бөгөөд лалын шашны ямар нэгэн уламжлалгүйгээр оршуулдаг байна.
Хятад 🇨🇳
БНХАУ-д шууд л хамгаалалтаа чангатгаж, оршуулгын ёслолыг хоригложээ. Коронавирусээр нас барсан бүх хүнийг гэр бүлийнхэн нь газарт нутаглуулна гэж байсан ч хамаагүй чандарлаж байлаа. Чандрыг оршуулгын товчоонд удаан хугацаанд хадгалж, төрөл төрөгсдөд нь хэзээ авч болохыг нь ч хэлэхгүй байсан юм.
Уханьд 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Цинь заалны баруун гарцанд нэгэн том ачааны автомашин зогссон нь оршуулгын товчооноос дүүрэн чандар ачиж ирсэн машин байжээ. Энд 2500 орчим чандар байгаа бөгөөд өчигдөр мөн яг ийм хэмжээний чандар ачиж ирсэн гэж жолооч нь мэдэгджээ.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулсан: Э.МАРТ
1 comment
In the last few days, we have learned the following. These include:
1. If World War III breaks out, China can win World War III without firing a single missile
2. That the West is not as civilized as they say
3. Rich people are less immune than poor people
4. No Buddhist or sage can cure a disease
5. That medical professionals are more valuable than legendary football players
6. Oil is completely useless if there are no consumers
7. How the detainees understood the suffering of the animals in the park
8. How the earth heals itself without human intervention
9. How to do work from home
10. Mankind can live without poor quality fast food
11. That it is not difficult to maintain good personal hygiene
12. Men can also cook good food
13. That the media is pointless garbage
14. Famous actors are not heroes, they are just actors
15. People are vulnerable if they are not careful
16. Wrong government sends many people to their deaths, for example, in the United States and Italy
17. I learned that a simple small mask can protect against many diseases