2025-10-07 18:10
Непалын Хималайн нуруунд орших, далайн түвшнээс дээш 8163 метрийн өндөртэй Манаслу ууланд уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарчээ. Тэрээр 2025 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 04:00 цагт амжилттай авиралтаа хийсэн байна. Энэ нь түүний 8000 метрээс дээш өндөртэй хоёр дахь оргил бөгөөд өмнө нь 2023 онд дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестэд (8848 м) гарч байжээ. […]










