Б.Хулан 57 кг-ын жинд гурав дахь удаагаа түрүүлэв

2026-01-11 10:001min
20260111-100030-file.jpeg
Чөлөөт бөхийн 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд Б.Хулан бүх өрсөлдөгчөө ялж, гурав дахь түрүүгээ авлаа. Ү.Мөнхчимэг анх удаа финалд шалгарч мөнгөн медаль хүртсэн.

Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Хулан бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, түрүүллээ. Тэрээр энэ амжилтаар Улсын аваргаас гурав дахь удаагаа түрүүлсэн байна.

19 настай Ү.Мөнхчимэг анх удаа Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд финалд шалгарч, мөнгөн медаль хүртэв.

Хүрэл медалийг “Тэх Мөнх” клубийн бөх М.Рэнцэнханд болон Баянгол дүүргийн “Аваргууд” академийн тамирчин Б.Үүрийнцолмон нар хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн эцсийн дүн:
1. Б.Хулан (Аврагч)
2. Ү.Мөнхчимэг (Төв Арж)
3. М.Рэнцэнханд (Тэх Мөнх)
3. Б.Үүрийнцолмон (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)