Counter Strike-2 тоглоомын 2025 оны шилдгүүдийг HLTV Awards-2025 ёслолоор тодрууллаа

2026-01-12 14:421min
20260112-144228-file.jpeg
2025 оны Counter Strike-2 тоглоомын шилдгүүдийг тодруулах HLTV Awards-2025 ёслол Сербийн Белград хотноо болж, шилдэг дасгалжуулагч, багийн ахлагч болон шилдэг багийг тодрууллаа.

2025 оны Counter Strike-2 тоглоомын шилдгүүдийг тодруулах HLTV Awards-2025 ёслолын арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн Белград хотноо зохион байгуулагдлаа.

Энэхүү наадмын үндсэн зургаан төрлийг мэргэжлийн тамирчид, шинжээчдээс бүрдсэн зөвлөлийн саналын дагуу шалгаруулдаг юм. Шилдэг дасгалжуулагчийн төрөлд “The MongolZ” багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу “maaRaa”, шилдэг багийн ахлагчийн төрөлд “bLitz” буюу Б.Гарьдмагнай нар нэр дэвшиж байв.

Ёслолын үеэр шилдэг дасгалжуулагчаар Францын “Vitality” багийн дасгалжуулагч Реми Куониам буюу “XTQZZZ” тодорсон бол “The MongolZ” багийн дасгалжуулагч “maaRaa” хоёрдугаар байрт шалгарлаа. Тэрбээр танигдаагүй тоглогчдыг олж нээн, багийг дэлхийн чансааг тэргүүлэгч болтол хөтөлсөн гэж HLTV байгууллага тэмдэглэсэн байна.

Мөн оны төгсгөлд багийн гол тоглогч “Senzu”-гийн оронд “controlez” тоглогчийг ашигласнаар багийн систем үр дүнтэй ажиллаж буйг баталжээ.

Шилдэг багийн ахлагчаар Францын “Vitality” багийн тоглогч Дан Мадесклэйр буюу “apEX” шалгарсан бол “The MongolZ” багийн ахлагч Б.Гарьдмагнай гуравдугаар байрт орсон байна.

2025 оны шилдэг багийн шагналыг есөн тэмцээний аварга болсон Францын “Vitality” баг хүртсэн бөгөөд тэд HLTV Awards-2025 наадмын зургаан төрлийн тавд нь шилдгээр шалгарсан амжилт үзүүлжээ.