орос.jpg

2017-05-18 15:50
Волгоград хотод дөрвөн давхар тоосгон байрны нэгдүгээр давхарт ахуйн хий дэлбэрч, 12 байр, орцны гадаад ханын хэсэг нуржээ. Энэхүү ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 гэмтэж бэртсэн бөгөөд 40 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн гол шалтгаан нь ус дамжуулах шугамыг хууль бусаар хаах гэж байгаад хийн дамжуулах шугамыг гэмтээснээс болжээ.

сири.jpg

2017-05-18 14:13
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн нисэх хүчнийхэн Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг Хомс мужийн Хула дүүрэгт цохилт үзүүлсэн тухай Анадолу агентлаг мэдээлжээ. “Дүүрэгт агаар, газраас зэрэг тулаан хийсэн. Орон сууцны барилгуудад ноцтой хохирол учруулсан” гэжээ. Орон сууцны барилгад 16 ширхэг вакуум бөмбөг хаясны улмаас оршин суугч нэг эмэгтэй амиа алдаж, эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн нэлээд хэдэн […]

Мэдээ.jpg

2017-05-18 13:57
Пхеньян цөмийн хөтөлбөрийн хүрээнд хийгддэг туршилтуудаа зогсоосны дараа л Вашингтон уулзалтын ширээнд суухад бэлэн гэж НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли “Reuters” агентлагт мэдээлжээ. Түүнчлэн Пхеньяны пуужингийн сүүлчийн туршилтын дараа Хятад улс БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Хонконг.jpg

2017-05-18 12:30
Хонконгийн хамгийн баян гэр бүлүүдийн нэгийнх нь эзэмшдэг “Henderson Land Development” компани дэлхий дээрх хамгийн үнэтэй газрыг худалдан авчээ. Тус компани дуудлага худалдаагаар 4.3 га газрыг гурван тэрбум ам.доллараар авсан байна. Эндээ худалдааны үл хөдлөх хөрөнгө барихаар төлөвлөөд байна.  

архи.jpg

2017-05-18 12:00
Литва улсын иргэд архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг тухай өнгөрсөн жилийн судалгаа баталж байна. Энэхүү судалгааг ДЭМБ-ын төлөөлөгч Гауден Галеа мягмар гарагт Вильнюст болсон уулзалтын үеэр танилцуулжээ. Литва улс өнгөрсөн онд нэг иргэн нь дунджаар 16 литр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Харин хоёрдугаарт Беларусь 15 литрийн хэрэглээтэйгээр бичигджээ. Тэгвэл гуравдугаарт Латви 13 литрээр, дөрөвт Орос, […]

bna-2.jpg

2017-05-18 10:12
АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай HUMVEE автомашиныг хулгайлан зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлснээ Өмнөд Солонгосын цагдаа өчигдөр мэдээлсэн байна. Хэрэгт сэжиглэгдсэн долоон этгээд нь 2016 онд АНУ-ын цэргийн баазаас гурван ийм машиныг хууль бусаар гаргаж нэгийг нь худалдсан гэнэ. Гурван машины нэгийг нь орон нутгийн киноны уран бүтээлчдэд $9,800 орчмоор зарсан бол үлдсэн хоёрыг нь […]

trump-5.jpg

2017-05-18 08:12
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комигоос Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинныг Оростой холбоотой эсэх асуудлаар мөрдөн шалгахгүй байх, шалгахаа зогсоохыг гуйсан гэнэ. Энэ талаар Комигийн албаны бичиг баримтыг гарсан эх сурвалж “The New York Times”-т мэдээлжээ. Э.ЗАЯА

hillari.jpg

2017-05-18 08:10
Дональд Трампын явуулж буй бодлогыг эсэргүүцдэг Америкийн эсэргүүцлийн бүлгүүд түших хүнээ олж авчээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтон “Хамтдаа урагшаа” улс төрийн хөдөлгөөн байгуулж байгаагаа зарласан байна. Тэрбээр гараагаа эхлүүлж буй улстөрчид, идэвхтнүүдэд туслахын зэрэгцээ тэдэнтэй хамт гэрэлт ирээдүйг цогцлоох гэнэ. Түүний хувьд улс төрөөс амархан гарах бодолгүй байгаа бололтой. Тийм ч учраас “Хамтдаа […]

венисуэль.jpg

2017-05-18 08:07
Венесуэлийн Засгийн газар улс орныхоо эдийн засагт тогтоосон онц байдлын дэглэмийг дахин хоёр сараар сунгахаар боллоо. Тавдугаар сарын 13-наас эхэлсэн энэхүү дэглэмд тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро гарын үсэг зурсан байна. Венесуэль улсын эдийн засаг дахь онц байдлын дэглэм өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн үргэлжилж буй юм. Тус улсын төрийн тэргүүний зарлигт тэмдэглэснээр долоо дахь […]

islami.jpg

2017-05-18 08:03
-Хэт даврагсдын азгүйтэл илүү хүчирхэг алан хядах байгууллага байгуулахад хүргэж болзошгүй- “Исламын улс” бүлэглэл эцсийн өдрөө хүлээж байна гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ л тус алан хядах бүлэглэл энэ онд тун бүтэл муутай байгаа юм. Жихадуу нэгээс нөгөө хотоо алдаж, санхүүгийн байдал нь муудаж, босогчид нь өөрсдийгөө зарласан халифатын армийн эгнээнээс гарцгааж байна. Тэгвэл бараг […]