ковер-2.jpg

2017-05-30 16:39
BMW компани шинээр сэргээгдэж байгаа найман цувралын купенийхээ “галзуу” хувилбарыг бүтээж буйгаа  албан ёсоор мэдээллээ. «Нюрбургрингийн 24 цаг» уралдаан тавдугаар сарын 27-нд болоход авто үйлдвэрлэгч нуун далдлагчаар халхалсан M8 загварынхаа анхны хувилбарыг үзүүллээ. Авто үйлдвэрлэгчид шинэ машиныхаа тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Өмнө мэдээлснээр машин дөрвөн цилиндрийн твин-турбо V8 хөдөлгүүрээр тоноглогдож магадгүй. Энэ хөдөлгүүр […]

china_avilgal.jpg

2017-05-30 16:38
Өвөр монголын өөртөө засах орны Цагдаагийн дарга, улс төрийн зөвлөх асан Жао Липинийг аллага, авлигын хэргийн нь  төлөө цаазаар авах ял оноосныг нь гүйцэтгэлээ гэж БНХАУ-ын Дээд шүүх мэдээлснийг Синьхуа агентлаг дамжууллаа. Энэ нөхөрт БНХАУ-ын Дээд шүүх бүр өнгөрсөн оны хоёрдугаар сард хууль бусаар зэвсэг, галт хэрэгсэл хадгалсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөрдөн байцаалтын […]

Брэд-Питт.jpg

2017-05-30 12:12
Холливуудын жүжигчин 41 настай Анжелина Жоли   Их Британийн саятан, хүмүүнлэгийн үйлстэнтэй хуримаа хийх гэж байгаа тухай  шар хэвлэлүүд бичих болжээ. In Tuch Weekly сэтгүүлд бичсэнээр  Анжелина Жоли шинэ хайртайгаа нэгэн хүмүүнлэгийн үдэшлэг дээр танилцсан бөгөөд тэд удахгүй харим руу явхаар төлөвлөсөн байна.  Зарим эх сурвалжийн хэлж буйгаар  Брэд Питт хүүхдүүдийг нь өөр эрэгтэй асрах болсонд […]

хүүхэд-3.jpg

2017-05-30 11:29
ОХУ-ын Төрийн тэргүүн Владимр Путин 2018-2027 оныг Хүүхдийн жил болгон тунхаглах зарлигт гарын үсэг  зуржээ. Тэрбээр Засгийн газарт энэ 10 жилд хүүхдийн сонирхолд нийцүүлсэн гол арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг гурван сарын дотор боловсруулах үүрэг өгсөн байна. Ингэхдээ 2012-2017 онд хүүхдэд зориулсан үндэсний стратегийг хэрэгжүүлэх явцад олсон амжилтыг бататгах асуудлыг чухалчилжээ. Хүүхдийн 10 жил болгон тунхаглах санаачлагыг […]

putin-3.jpg

2017-05-30 10:52
Парисын Версалийн ордонд даваа гаригт (2017.05.30) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүлээн авч хэлэлцээр хийлээ. Макрон В.Путинтэй уулзсан уулзалтынхаа талаар өөрийн “твиттерт” хуудаст “Оросын Эзэн хаан I Петрын үеэс хоёр орны холбоо, яриа хэлэлцээр сүүлийн 300 жилийн дотор тасраагүй” хэмээн бичсэн байна. М.ЭРДЭС

Kennedy-1.jpg

2017-05-30 09:57
[starbox] Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Америкийн хамгийн нэр хүндтэй Ерөнхийлөгчдийн нэг Жон Фицжеральд Кеннедигийн мэндэлсний 100 жилийн ой тохиолоо. Тэрээр улс орноо хоёр жил гаруйхны хугацаанд удирдсан ч гялалзсан их амжилтуудаараа ч, чих дөжрөм уналтаараа ч дурсагдан үлджээ. Кеннеди нь улс төрийн удирдагчийн үлгэр жишээ төдийгүй загварын бурхан байсан гэхэд болно. Ерөнхийлөгчийг хөнөөсний дараа […]

Трамппаа.jpg

2017-05-29 18:12
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бельгийн хаан Филипптэй өнгөрсөн лхагва гаригт (2017.05.17) уулзжээ. Тэрбээр хааны ордонд орохын тулд хашаан дундуур явган алхахаас өөр аргагүй болсон байна. Түүний унаж явсан “Араатан” нэртэй хуягласан лимузин автомашин хааны ордны хашааны хаалгаар багтаагүй тухай  “La Libre Belgique” сонинд өгүүлжээ. Сонинд  нэрээ нууцалсан нэгэн түшмэлийн яриаг иш татан онцолсон байна.  Ишлэлд […]

Нимиц.jpg

2017-05-29 12:54
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын эсрэг “Нимиц” хөлгийг илгээжээ. Нимиц хөлгийн хамт “Рональд Рейган” (USS Ronald Reagan), “Карл Винсон” (USS Carl Vinson) гэх байлдааны тээвэрлэгч онгоцоо илгээж буй нь ховор тохиолдол юм байна. Дэлхийн хамгийн том байлдааны хөлөг болох “Нимиц” төрлийн тээвэрлэгч 10 онгоц байдаг ба  АНУ онгоцуудаа илгээх болсон нь […]

terrorist.jpg

2017-05-29 11:49
 Times сонин Их Британийн тагнуулын албаны ажилтнууд тус улсад 23 мянган жихадист хэт даврагчид амьдарч байгааг судлан, тэднийг нэрлэсэн талаар өгүүлжээ. Британийн Засгийн газрын эх сурвалж тэдний 3000 орчим нь аюул учруулж мэднэ хэмээн үзсэн байна. Тэдний зарим нь мөрдөн шалгагдаж байгаа бол зарим нь цагдаа болон тагнуулын албаны тусгай ажиллагааны хяналтад байгаа гэнэ. Мөн үлдсэн […]

пуужин.jpg

2017-05-29 11:45
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ  Хойд Солонгосын цөмийн туршилтын эсрэг АНУ,  Өмнөд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана  гэдгээ мэдэгдлээ. Хойд Солонгос өнөө өглөө 05:40 цагт  дахин богино тусгалтай “Scud” пуужин хөөргөсөн нь  Япон тэнгис дэх эдийн засгийн Онцгой бүст унасан байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийснийг Reuters агентлаг […]