“Forbes” сэтгүүл энэ жилд хамгийн хямд зардлаар аялаж болох чиглэлүүдийг нэрлэжээ. Сэтгүүлийн газар валютын ханш ихээхэн хэлбэлзэлтэй байгаа нь зарим орныг жуулчдад нээн өгч байгаа ч зарим чиглэлүүд үнээ хөөргөж, зарим нь үнэ хөлсөө буулгах арга хэмжээ авахгүй байгааг мөн дурджээ.
Хойд Вьетнамын хүрхрээ
Төсөв нь боломжийн хамгийн тохиромжтой чиглэл Вьетнам болж байна. Тус орны хойд хилийн дагуух нутагт Хятадтай ойролцоо хэсэгт байр түрээслэхээр бол хувийн байр сууцны хоногийн зардал 10-15 доллар.
Нийтийн байранд ердөө тавхан доллараар хоногийг өнгөрөөж болно. Хоол, ундны үнэ ч бас их ардчилалтай. 50 центээс хоёр доллараар нэг хоол авч болох гэнэ. Тээврийн зардал ч хямдхан. Хэрэв мотоцикл түрээслэвэл бүр ч хямд. Үнэ багатайгаас гадна Хойд Вьетнамын нутаг орон үнэхээр үзэсгэлэнтэй. Нүд баясгаж, сэтгэл сэргээх газрууд олонтой аж.
Киргизийн нийслэл Бишкек
Сэтгүүлийн жагсаалтын хоёрт Киргизийн нийслэл Бишкек бичигджээ. Жуулчлалын салбарын дэлхийн шинжээчид Кыргызстаныг жуулчдад хамгийн сонирхолтой, үнэлэгдээгүй улс орон хэмээн нэрлэжээ. Тэнд Төв Азийн соёлтой таарч, үзэж сонирхож болох бүрэн боломжтой. Буудалд нэг хоноход 15 доллар, нэг хоолны үнэ нь хоёр доллар. Гэрт байрлан өдөрт хоёр удаа хооллоход нэг хүний хөлс 20 доллар гэнэ.
Португалийн Лиссабон соёлын өргөн хөтөлбөртэй, бас олон янзын шөнийн клубээр дүүрсэн байгаа. Энд харьцангуй хямд 30 доллараар хоногийг өнгөрөөх үйлчилгээ сайтай буудлууд их. Мөн хямд чиглэлүүдэд Португалийн Порту боомт хот багтжээ. Шинжээчдийн тэмдэглэснээр, тэнд хоол, унд хямд экскурс, музейн тасалбарууд Монголтой харьцуулахад хямдхан.
Мөн сонирхолтой аялал жуулчлалын хямд чиглэлд Сөүл (Өмнөд Солонгос) нэрлэгджээ. Энэ жагаалтад Бухарест (Румын), Кейп-Пойнт (Өмнөд Африк), Крит (Грек), Палаван (Филиппин), Берли-Хедс (Австрали) багтлаа.
Бэлтгэсэн: М.Эрдэс
Португалийн Лиссабон
БНСУ-ын Сөүл хот
Румын Бухарест
Өмнөд Африкийн Кейп-Пойнт
Грекийн Крит