Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг сэдвийн дор хүүхдийн баярын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллалаа.
Ажлын хэсэгт НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл урлагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон Монголын хүүхдийн ордон, Нийтийн биеийн тамир, спортын хороо, Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар, Гэрэлтүүлэг чимэглэлийн компани хамтран зохион байгуулав.
Баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ажилласан бөгөөд 500 гаруй цагдаа эргүүл, хамгаалалтан гарч мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагч 80 гаруй аж ахуй нэгжид хяналт тавьж аюулгүй байдлыг бүрэн хангалаа.