АН2 онгоц Чингис хаан нисэх буудлын буух зурваст осолджээ

2017-06-02 16:36
АН2

Монгол инженерүүд ОХУ-тай хамтран угсарсан хуучны  АН2 загварын онгоц өнөөдөр  (2017.06.02) нислэг хийх явцдаа Чингис хаан ОУ-ын буудлын онгоц хөөрөх, буух зурваст осолджээ.

Инженерүүд  ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирсэн таван инженерийн бүрэлдэхүүн багтай хамтарч  АН2-ыг шинэчлэн угсарч    ТВС-2МС болгосон юм. Холбогдох албаны хүмүүсийн хэлсэнээр энэ онгоцыг өмнө нь манай улсад ашиглаж байсан хэмээн мэдээлж байсан билээ.