Өмнөд Солонгосын эрх баригчид төрийн секторт 810 мянган ажлын байр бий болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хөрөнгө хайж эхэлсэн тухай Сангийн яамны илтгэлд өгүүлжээ.
Ерөнхийлөгч Мүн Чэ Ин, фото: EPA/YONHAP
БНСУ-ын Төлөвлөгөөний хорооны Үндэсний зөвлөлдөх зөвлөл энэ ажлыг эхлүүлж байна. Ерөнхийлөгч Мүн сонгуульд өрсөлдөхдөө энэ амлалтыг өгсөн байв.
Уг илтгэлд ажилгүйдэлтэй тэмцэхэд 178 их наяд вон буюу $159 тэрбум долларыг зарцуулах гэнэ. Энэ мөнгөний $100 тэрбум долларыг төсвийн зарлагыг буулгах, санхүүгийн шинэчлэл явуулах замаар босгох гэнэ.
Үлдсэн $59 тэрбумыг татвараас гаргахаар төлөвлөсөн ба түүнийг хийхэд татварыг нэмэгдүүлэх шаардлагатай ажээ.
Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Солонгосын залуучуудын ажилгүйдлийг хамгийн чухал асуудлын нэг гэж нэрлэсэн ба түүнийг шийдэхийн төлөө ажиллана гэсэн юм. Төрийн тэргүүн ажлын өрөөндөө монитор тавиулан хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөнийг өдөр бүр хянаж байхаар үүрэг өгсөн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эсэргүүцлийн хөдөлгөөний дараа 25-29 насны залуусын дунд ажилгүйдлийн төвшний өсөлт өмнөх сарын 7,4 хувиас 8 болтол өссөн байв. Тэр нь 1999 оноос хойших хамгийн том үзүүлэлт юм.