Калифорнийн Мохаве цөлд байгаа ангараасаа пуужин зөөгчийг хөөргөхөд зориулагдсан дэлхийн хамгийн том тээврийн онгоцыг гарган  туршилтын бэлтгэл хийж байна.

Энэ тухай түүнийг бүтээж байгаа Stratolaunch компани мэдээлэн  видео бичлэгийг сүлжээнд байрлуулжээ.

Онгоцны далавцийн дэлгэлт нь 117 метр, жин нь 230 тонн болж байна. Өндөр нь 15 метр болж байгаа агаарын хөлгийг 28  дугуйтай шассигаар тоноглосон байв. Онгоцны техникийнм үзүүлэлт нь түүнийг 250 тоннын ачаа зөөх  чадвартайг хэлж буй.

Stratolaunch онгоцыг Pegasus XL гэх пуужин зөөгчийг  харвах агаарын суурь болгон ашиглах гэнэ. Пуужин нь дэлхий орчмын бага тойрог замд ачаа хүргэх  юм. Эхлээд уг онгоц нэг пуужинг тээх болно. Дараа ирээдүйд гурван пуужинг тээх болгох гэнэ. Компанийн гүйцэтгэх захирал Жина Флойдын хэлснээр одоо онгоцны газар дээрх туршилтуудыг хийгээд 2019 онд агаарын хөлгийн танилцуулах нислэгийг хийх ажээ.

Stratolaunch компанийг “Майкрософт” корпорацийг үндэслэгч нарын нэг Пол Аллен 2011 онд байгуулжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн