Untitled-14-10.jpg

2018-02-27 17:45
Тайванийн Ерөнхий сайд Лай Циндэ 00-ын цаасны үнэ өсөж, хомсдолд орох нь гэсэн дуулиан шуугианд автахгүй байхыг ард иргэдээсээ хүсчээ. “Битгий сандралд. Хэрэглээний хүн өмнөх түвшиндээ хэвээр байна” хэмээн тэрбээр парламентын гишүүдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Засгийн газрын тэргүүн түүнчлэн арлын иргэдээ 00-ын цаас их хэмжээгээр бөөндөж авахгүй байхыг хүссэн байна. CAN агентлагийн мэдээлснээр […]

Untitled-13-12.jpg

2018-02-27 16:40
Реалити шоуны од Ким Кардашьян өнгөрсөн сарын 15-нд тээгч эхийн тусламжтайгаар гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэрбээр бяцхан охиныхоо анхны зургийг “Instagram”-д тавьсан байна. Тэрбээр чих, хамартай фото эффектээр далдалж, хүүхэдтэйгээ хамт селфи хийсэн байна. Ингэхдээ охиноо тэвэрсэн байдалтайгаар авахуулж, “бяцхан Чикаго” хэмээн товчхон үг бичжээ. Өнгөрсөн сарын 15-нд тээгч эх Ким Кардашьян […]

Untitled-11-13.jpg

2018-02-27 15:38
Энэтхэгийн Мумбай хотын ажиглалтын камерт 2 настай Фатима Ширан охин дэлгүүрээс гудамжинд гараад танихгүй хүнтэй хэрхэн тааралдаж байгаа бичлэг үлджээ. Гэтэл өнөөх танихгүй этгээд нь юу ч болоогүй мэт охиныг тэвэрч аваад явчихжээ. Охины аав хүүхдээ гадаа тоглохоор гарахад нь харжээ. Ингээд түүний араас гарч, нэрээр нь дуудтал алга болсон байв. “Фатима гадаа дөнгөж гарсан. […]

Untitled-9-16.jpg

2018-02-27 14:38
Хүрээлэн буй орчныг хамгаалах орон нутгийн товчооноос Хятадын нийслэл Бээжин хотод утаа ихэссэнтэй холбогдуулан аюулын шар түвшнийг зарлалаа. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар 1 шоо метр агаарт 262 микрограмм хатуу тоосонцор байна. Энэ нь хүний уушгинд гүн нэвтэрч, амьсгал боогдуулах аюултай гэсэн үг. Уг үзүүлэлт нь ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн түвшнээс 10 дахин илүү байгаа ажээ. […]

Untitled-5-18.jpg

2018-02-27 11:25
Аппенинад ирсэн хүйтэн уур амьсгал даваа гарагт Ром хотод асар их цас ороход нөлөөлжээ. Эртний хотын балгас, хөшөөд цасанд хучигдаж тун үзэсгэлэнтэй харагдаж байна. Италийн нийслэлд шөнөдөө хасах градус руу орж хүйтэрсэн байна. Ялангуяа Ромын Тиррений тэнгис орчмоор шөнийн хоёр цагийн үед орсон цас дөрвөн цаг гэхэд 3-4 см зузаан болжээ. Энд өнөөдөр -9 хэмийн […]

Untitled-4-18.jpg

2018-02-27 11:18
Саудын Арабын хааан Салман тус улсын Батлан хамгаалахын яаманд өөрчлөлт хийлээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн дэд сайдаар эмэгтэй хүн буюу Тамадер ар-Раммахыг томилжээ. Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Ерөнхий штабын даргаар хошууч генерал Файяд бен Хамед ар-Рувайли томилогдсон гэнэ. Хааны ордны дэргэдэх зөвлөхийн албан тушаалд Ерөнхий штабын өмнөх дарга Абдель Рахман бен Салех аль-Буньян томилогдсон байна.


2018-02-27 10:18
Германы инженерүүд эзнийхээ шаардлагаар хөргөгчнөөс шар айраг авчирдаг робот зохион бүтээжээ. Андроид робот нь хөргөгч хаана байгааг олоод түүнийг нээж, дотроос нь хэрэгтэй ундааг нь гаргаж ирэх чадвартай юм байна. YouTube дээр тавьсан бичлэг дээрээс харахад робот хөргөгчний зүг явж, хөргөгчөө таниад нээж, дотроос нь тухайн эзнийхээ хэлсэн тодорхой нэршлийн шар айргийг гаргаж ирдэг байна. […]

Untitled-1-19.jpg

2018-02-27 09:32
Сибириэс ирсэн хүйтэн уур амьсгал Европын хэд хэдэн улсад тогтжээ. Британийн хэвлэлүүд энэхүү хүйтрэлийг “Дорнын араатан” хэмээн нэрлэсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр Их Британийн газар нутагт хүйтэн уур амьсгал, их хэмжээний хур тунадас энэ долоо хоногийн дунд хүртэл үргэлжлэх юм байна. Агаарын хэм -10 градус болтол буурах төлөвтэй байгаа аж. Үүний улмаас агаарын нислэг, галт […]

drona.jpg

2018-02-26 17:35
Dolce & Gabbana Миланд болсон загварын долоо хоногийн үеэр шинэ цүнхний загвараа танилцуулахдаа моделиудыг дронуудаар орлуулсан нь жинхэнэ олны гайхшируулав. Энэ нь тус алдарт брэнд өөрсдийн бодлогыг өөрчилсөний илэрхийлэл байлаа. Дронууд үнэтэй брэндийн цүнхнүүдийг тайзан дээр танилцуулж, маш эмх замбараатай байсан нь ирээдүйд моделиуд ажилгүй болох юм биш биз гэсэн таамаглалыг төрүүлээд байна.