2018-02-27 16:401min01

Ким Кардашьян тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн охинтойгоо селфидэв

Untitled-13

Реалити шоуны од Ким Кардашьян өнгөрсөн сарын 15-нд тээгч эхийн тусламжтайгаар гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэрбээр бяцхан охиныхоо анхны зургийг “Instagram”-д тавьсан байна.

Тэрбээр чих, хамартай фото эффектээр далдалж, хүүхэдтэйгээ хамт селфи хийсэн байна. Ингэхдээ охиноо тэвэрсэн байдалтайгаар авахуулж, “бяцхан Чикаго” хэмээн товчхон үг бичжээ.

Өнгөрсөн сарын 15-нд тээгч эх Ким Кардашьян болон Канье Уэстэд охин төрүүлж өгсөн. Энэ бол алдарт хосын гурав дахь хүүхэд бөгөөд тэд гурван настай Норт, хоёр настай Сэйнт хэмээх хүүхдүүдтэй.

Кардашьян гурав дахиа хүүхэд тээхэд амь нас, эрүүл мэндэд нь хэтэрхий эрсдэлтэй гэсэн тул тээгч эхийн үйлчилгээг авахаар шийджээ. Ингээд гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаагаа албан ёсоор зарласан байна.

1 сэтгэгдэлтэй

  • zochin

    2018-02-27 17:31 at 17:31

    nuli photoshop sh dee itgelrgui

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй