Тайванийн Ерөнхий сайд Лай Циндэ 00-ын цаасны үнэ өсөж, хомсдолд орох нь гэсэн дуулиан шуугианд автахгүй байхыг ард иргэдээсээ хүсчээ.
“Битгий сандралд. Хэрэглээний хүн өмнөх түвшиндээ хэвээр байна” хэмээн тэрбээр парламентын гишүүдийн өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Засгийн газрын тэргүүн түүнчлэн арлын иргэдээ 00-ын цаас их хэмжээгээр бөөндөж авахгүй байхыг хүссэн байна.
CAN агентлагийн мэдээлснээр орон нутгийн худалдаачид үйлдвэрлэгчдээс целлюлозын дэлхийн үнэ өссөнтэй холбоотойгоор ариун цэврийн цаасны үнэ 30 хувиар өсөх нь гэсэн мэдээлэл авсан гэжээ. Ингээд гуравхан хоногийн дотор Тайванийн онлайн худалдаачид Pchmone-ээр 5 сая ширхэг ариун цэврийн цаас зарсан байна. Энэ нь энгийн үеийн худалдаанаас 22 дахин их юм. Харин телевизээр орон нутгийн дэлгүүрүүдэд 00-ын цаас байхгүй, хоосорсон байхыг үзүүлжээ.
Лай үйлдвэрлэгчдэд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн үү гэдэг асуудлын хянаж шалгахыг үүрэг болгосон гэнэ.