Сурч хөдөлмөрлөрлөөд үеийнхэнтэйгээ хөл зэрэгцэн алхах насан дээрээ тунгалагийн булчирхайн хорт хавдар гэсэн оноштойгоор хүндээр өвдсөн М.Саруул охинд сайхан сэтгэлийн гараа сунгахыг уриалж байна. Өөрийгөө хөгжүүлж, амьдралыг таних 20 насан дээрээ байгаа охиныг хэлж ирдэггүй гай зовлон дайрч, өнгөрсөн оны есдүгээр сараас суганы булчирхай нь цочин өвдөж эхэлсэн байна. Үүнээс хойш улс, хувийн сайн гэсэн бүх л эмнэлгийн байгууллагын үүдийг татсан боловч тус эс олоод биеийн байдал нь муудсаар хорт хавдар нь сүүлийн шатандаа орсон тул БНСУ, БНХАУ, Энэтхэг зэрэг өндөр хөгжилтэй оронд эмчлэх боломжтой болжээ.
Охины гэр бүл эмнэлгийн бүх бичиг баримт, шинжилгээний хариуг эдгээр улс руу явуулахад Энэтхэгийн нэгэн эмнэлгээс нааштай хариу ирсэн байна. Тиймээс өвчинөө ялан дийлж, үхэлтэй тэмцэж байгаа М.Саруул охинд сайхан сэтгэлт монголчууд минь тусламжийн гараа сунгахыг хүсвэл Батбаяр овогтой Туяа Хас банк 500-113-4231, Б.Туяа Хаан банк 501-132-9061 дансанд сэтгэлийн хандив өргөөрэй.
https://www.facebook.com/ubaa.uuganaa/videos/2090930674522064/?t=2134