АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шүхэр барьчихсан, араас нь эхнэр, хүү хоёр нь бороонд норж буй бичлэг олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж байна.
Энэ явдал сарын өмнө Флоридагийн Палм-Бич нисэх онгоцны буудалд болжээ. Бичлэгээс харахад Америкийн төрийн тэргүүн шүхрээ арайхийн тогтоон барьж байхад 11 настай хүү Бэррон нь араас нь дан футболктой дээш өгсөх ажээ. Харин түүний араас Мелания бас л шүхэргүй алхана.
Энэ бичлэгийн дараа Трамп шүүмжлэлд булуулсан байна. Зарим нь түүнийг жентльмэн зангүй хэмээн муулж байхад зарим нь түүнийг Барак Обаматай зүйрлэж байлаа. Харин үлдсэн хэсэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийг шүхэртэй харьцаж чаддаггүй юм байна гэжээ.
Мөн “Түүнд үсний засалтаа алдахгүй байх нь чухал. Баатарлаг алхам” гэжээ.
“Ийм л хүн бидний хүүхдүүдийг хамгаалах гэж байна даа” хэмээн америкчууд үргэлжлүүлэн шүүмжилжээ.
https://www.youtube.com/watch?v=M7lZsD2wTZA