Өнөөдөр төрийн ордонд 13:00 цагаас Засгийн газрын ээлжит хурал болно. Хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ерөнхий байцаагчийн эрх олгох тухай асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Нийт гурван асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөжээ.