2018-04-06 10:04
Алс Дорнодын буюу Амурын бар бол муурын төрлийн дэлхийн нэн ховордсон амьтны нэг юм. Өнгөрсөн онд “Барын нутаг” үндэсний паркийн мониторингийн дүнгээр 100-аас илүү тоо толгой бар бүртгэгджээ. Үүнээс нас бие гүйцсэн 84, бамбар 19 бүртгэгдлээ хэмээн үндэсний паркийн эрдэм шинжилгээний ажилтан Глеб Седаш мэдээлсэн байна. Энэхүү үндэсний паркид 400 гаруй хяналтын камер ажилладаг гэнэ. […]










