2018-04-06 09:231min02

Таван жилийн хорих ял сонссон Болливудын супер од Салман Хан

247

Болливудын супер од Салман Хан маш ховор хоёр гөрөөсийг хулгайгаар агнасан хэргээр таван жилийн ял сонслоо. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Ражастан мужийн Жодхпур хотын шүүх түүнд мөн 10 мянган рупий буюу 154 ам.долларын торгууль ногдуулж, өнөөдрөөс шууд шоронд хорьж эхэлсэн байна.

Жүжигчин залуу 1998 онд Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужийн тусгай хамгаалалттай газар кино зураг авалтын үеэр нэн ховор ороонго гөрөөсийг /энэтхэг гөрөөс гэх нь ч бий/ хулгайгаар агнасан байна.

 Болливудын хамгийн алдартай оддын нэг болох  52 настай жүжигчин маань хайр дурлалын болон адал явдалт 100 гаруй кинонд тогложээ. Тэрбээр маш олон шүтэн бишрэгчтэй. Тодруулбал, тэрбээр “Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд 36 сая гаруй дагагчтай бол “Твиттер”-т 32.5 сая дагагчтай гэнэ.