Дэлхийд

FB компани 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрөв

“Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр ““Фэйсбүүк” бол хүмүүст зориулсан “хэрэгсэл”, үүнийг хэрхэн ашиглах нь тэдний эрх гэж би урьд нь боддог байсан. Миний энэ бодол буруу байсан байна. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан энэ хэрэг нь бидэнд “хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн сануулга болж байна” гэсэн байна.

Их Британид төвтэй, улс төрийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кэмбриж Аналитика” компани  олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компани 50 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан бөгөөд улмаар уг мэдээллүүд нь 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн сард дэгдсэн юм.

Ирэх долоо хоногийн мягмар гарагт болох АНУ-ын Конгрессын сонсголын үеэр М.Цукерберг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх энэ асуудлаар мэдүүлэг өгөх аж. Энэ дуулиан шуугиан дэгдсэнээс хойш “Фэйсбүүк”-ийн хувьцааны ханш 16 хувиар буураад байгаа гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close