Дэлхийд

Ховордсон барын тоо толгой 100 давжээ

Алс Дорнодын буюу Амурын бар бол муурын төрлийн дэлхийн нэн ховордсон амьтны нэг юм. Өнгөрсөн онд “Барын нутаг” үндэсний паркийн мониторингийн дүнгээр 100-аас илүү тоо толгой бар бүртгэгджээ. Үүнээс нас бие гүйцсэн 84, бамбар 19 бүртгэгдлээ хэмээн үндэсний паркийн эрдэм шинжилгээний ажилтан Глеб Седаш мэдээлсэн байна. Энэхүү үндэсний паркид 400 гаруй хяналтын камер ажилладаг гэнэ.

Түүнчлэн 2000-аад оны эхээр амурын барын тоо толгой эрс цөөрч дөнгөж 30 хавьцаа тоологдож байв. Тоо толгойг нь өсгөж үржүүлэх тал дээр ихээхэн анхаарсны хүчинд 2015 он гэхэд 70 хүрч тоологджээ.  Үндэсний паркийн мэргэжилтний хэлснээр бага насны бамбарыг сүргийн тоо толгойд оруулдаггүй байна, учир нь, бамбар бага насны үрэгдэх, эндэх магадлал өндөр байдаг гэнэ.

131758375-1048cf42-52df-4287-9cca-10b9768af37f Ховордсон барын тоо толгой 100 давжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close