Санхүүгийн эрсдэлээс айдаггүй, түүнээс гарах үр дагаварт тайван хандаж чаддаг хүмүүсийн тархины бүтэц нь ижил байдаг тухай Пенсильванийн их сургуулийн судлаачид дүгнэжээ. Судалгааны материалыг “Neuron” сэтгүүлд нийтэлсэн байна. Энэхүү туршилтад 108 залуу хүн оролцсон гэнэ.
Тэдэнд ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэлтэй холбоотой янз бүрийн зохиомжтой 100 гаруй тохиолдлын шийдлийг олох үүрэг өгчээ. Тухайлбал, их биш ч тодорхой мөнгө олох нь баталгаатай аль эсвэл бүх зүйлээ алдах эрсдэлд орж болзошгүй хэдий ч ихээхэн хэмжээний шан харамж хүртэж магадгүй гэсэн хувилбараас сонголт хийхийг оролцогчдод санал болгосон байна.
Шийдвэр гаргахад хүндрэлтэй даалгавруудад 4 секундын хугацаа олгосон бөгөөд тархин дахь өөрчлөлтийг тусгай аппаратаар тэмдэглэжээ. Өгсөн үүрэг даалгавруудад амжилттай хариулж, стресстэйгээ зохицох чадвартай хүмүүсийн тархины саарал бодис илүү байдаг бөгөөд тархины миндалин болон бор гадарга хоорондын холбоо илүү сайн хөгжсөн байдаг аж.
1 comment
Saaral bodis gej yuug heljiin?