juuuddddd.jpg

2019-04-04 15:13
Угандад өнгөрсөн мягмар гаригт дөрвөн зэвсэглэсэн этгээд америк жуулчныг барьцаалж, барьцааны мөнгө 500 мянган ам.доллар өгөхийг шаардсан талаар тус улсын Аялал жуулчлалын товчоо болон цагдаагийн газраас мэдээлсэн байна. Гэмт этгээдүүд Угандагийн баруун өмнөд хэсэгт байрлах Хатан хаан Элизабет үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмоос өнгөрсөн мягмар гаригийн орой АНУ-ын иргэн эмэгтэйг хулгайлсан талаар агентлагууд мэдээлжээ. Уганда улсын […]

boieng.jpg

2019-04-04 09:00
Этиопын нийслэлээс хөөрөөд удалгүй унасан Boeing 737 Max нисэх онгоцны ослын шалтгааныг шинжлэн шалгасан мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоосн анхны дүгнэлтээ өнөөдөр танилцуулах гэнэ. Гуравдугаар сарын 10-нд болсон энэ ослын үеэр 35 орны 157 хүн амиа алдсан юм. Агаарын хөлөг Аддис Абаба хотоос хөөрөөд зургаан минутын дараа осолдсон бөгөөд энэ үед цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан […]

awa.jpg

2019-04-03 16:33
Мексикийн авокадо жимсний үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр өссөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй хиллэх хилээ хаана гэж анхааруулсны дараа ийм өөрчлөлт ажиглагдлаа. Arslan.mn Хасс сортын авокадо жимсний үнэ мягмар гарагт 34 хувиар өсөв. Энэ нь нэг өдрийн дүнгээр 2009 оны дөрөвдүгээр сараас хойш байгаагүй хамгийн огцом өсөлт болсон байна. Цаашлаад Дональд Трамп эдгээр […]

Mikhail-Abyzov.jpg

2019-04-03 15:54
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба сайд асан хүнийг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Уг баривчилгаа өнгөрсөн Мягмар гарагт болжээ. 2012 онд Засгийн газрын ил тод байдал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Михайл Абызовын албан тушаалыг 2018 онд цомхотгосон аж. Абызовыг гэмт бүлэг байгуулж, Новосибирск, Алтайн бүсэд цахилгаан нийлүүлдэг компаниас 62 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгаж, […]

zozo-1.jpg

2019-04-03 10:13
Өнгөрсөн Ням гарагт Турк улсад болсон орон нутгийн сонгуулиар эрх баригч AK (Шударга ёс, Хөгжил Дэвшлийн нам) нам ноцтой хохирол амссан юм. Ерөнхийлөгч Эрдоганы тэргүүлдэг исламист нам нийслэл Анкара хотод ялагдсан бол мөн тус улсын санхүүгийн төв Истанбул хотод багахан саналын зөрүүгээр сөрөг хүчинд ялагдаад байна. Тэгвэл AK нам дээрх хоёр хотын сонгуулийн үр дүнг […]

Aboeing-747.jpg

2019-04-03 09:59
Дэлхийн нисэх онгоцны түүхэнд анхных болох өргөн их биетэй, холын зайг туулах чадвартай зорчигч тээврийн Bоинг-747 агаарын хөлөг 1969 оны хоёрдугаар сарын 9-нд анхны нислэгээ хийжээ. Гэвч жилийн дараа дэгдсэн түлшний түүхий эдийн хямрал энэ гайхамшигтай зохион бүтээлд төгсгөл тавих шахсан байна. Дайны өв De Havilland DH-106 Комета-1 агаарын хөлөг нь дэлхийн зорчигч тээврийн анхны […]

ontsloh.jpg

2019-04-03 09:15
Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийг чэболууд буюу гэр бүлийн үйлдвэрлэлээс өсөж томорсон аварга холдингууд бүтээсэн. Samsung, LG, Hyundai, Lotte Group болон Солонгосын бусад хэдэн компани одоо ч тус улсын эдийн засгийг авч явна. Гэвч тэд Өмнөд Солонгосын аж үйлдвэрлэлийн өсөлтийг 50 жил ирээд зогссонгүй нөлөө бүхий гэр бүлийн гишүүд улс орноо авлигад автуулж, эрх мэдлээ […]

wwwwww.jpg

2019-04-03 09:05
“Энэтхэгийн үндэсний конгресс” гэдэг сөрөг хүчний гол намтай холбоотой 687 хуудас болон бичлэгийг “Фэйсбүүк” компани устгажээ. Тус компанийн Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга Натаниэль Глейхер энэ тухай мэдээллээ. “Баттай бус эх сурвалжтай, хууль бус бичлэг тавьсан нь устгах гол шалтгаан болсон. Мөн тэдгээр хуудас голдуу “Энэтхэгийн үндэсний конгресс” намтай холбоотой байлаа” гэж тэрбээр хэлжээ. Хэрэглэгчийнхээ […]

gggggg.jpg

2019-04-02 15:33
Гар утсаа ашиглан агаарын чанарыг хэмжих боломж хоёрхон жилийн дараа бий болно. Ийм технологийг зохион бүтээхээр Эстонийн Тартусын их сургуулийн эрдэмтэд ажиллаж байна. Агаар дахь хорт бодисуудыг хэмждэг мэдрэгчийг Испанийн Барселона хотод болсон үзэсгэлэнгийн үеэр Эстонийн эрдэмтэд танилцуулсан нь ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн сонирхлыг татжээ. Таллины их сургуулийн Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Райво […]

uuuuuu-1.jpg

2019-04-02 09:03
ОХУ-ын ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлж байна. Ингэхдээ тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2018 оны өсөлттэй уялдуулан индексжүүлж, хоёр хувиар нэмж байгаа юм. 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 8315 рубль байсан бол өнгөрсөн 2018 онд 8483 рубль болж нэмэгдсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ. Энэ нэмэгдэл нийтдээ дөрвөн […]