Америкийн тэрбумтан, SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск NASDAQ биржийн арилжааны эхний хоёрхон минутын хугацаанд 1,1 тэрбум доллараа алдсан байна. Энэ нь Tesla-гийн хувьцаа 11 хувиар унасантай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн нийлүүлэлт I улиралд хамгийн доод түвшинд хүрч унасан гэж өмнө нь мэдээлж байсан юм. Нью-Йоркийн цагаар 9:32 цагийн үед буюу арилжаа эхэлснээс дөнгөж хоёрхон минут болж байхад Маскийн хөрөнгө 22,3 тэрбум долларт хүрчээ. Ийнхүү алдагдал нь нэг тэрбум гаруй доллар болсон байна.
Өдрийн турш байдал арай дээрдсэн ч компани алдагдал хүлээсээр л байлаа. Орой гэхэд Tesla-гийн хувьцаа өмнөх арилжаатай харьцуулахад найман хувиар унажээ. Bloomberg Billionaires-ийн индексээс үзэхэд Маскийн алдагдал 674 сая доллар болж багассан байна.
Эх сурвалж: https://iz.ru/