ОХУ-д ан агнахад зөвшөөрөх зэвсгийн жагсаалтад нум сум багтжээ

Оросын төрийн Дум энэ долоо хоногийн эхээр ан агнуурын хуулийн шинэчилсэн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, дэмжжээ. Энэ хуулинд ан гөрөөнд ашиглахыг зөвшөөрсөн зэвсгүүдийн жагсаалтыг батлахад нум сум анх удаа орсон байна. Гэхдээ хавчаахай нумын (crossbow) хэрэглээг хориглосон хэвээр үлдээжээ.

Одоогоор ОХУ-д хуулийн дагуу хэдэн мянган хүн нум эзэмшдэг ч зөвхөн зориулалтын заал танхимд хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Тэдний ихэнх нь нум ашиглахыг зөвшөөрдөг Европын 20 улс, АНУ, Канад, Австрали, Беларусьт очиж ан гөрөө хийдэг гэнэ.

Тэгвэл удахгүй тэд эх орныхоо байгальд ан хийх эрхтэй болох ажээ. Нум зарах, худалдаж авахад ямар нэг хязгаарлалт байхгүй. Харин шинээр авсан хүн хоёр долоо хоногийн дотор тус улсын үндэсний гвардид бүртгүүлэх үүрэгтэй байхаар хуулинд заажээ. “Нумаар ан агнах нь анчнаас хүнд хэцүү техник, ур чадвар шаарддаг боловч галт зэвсгээс илүү хор хөнөөл багатай, дээр нь маш сонирхолтой урлаг юм” гэж анчдад зориулан гардаг сэтгүүлийн эрхлэгч Василий Солкин ярьсан байна.

Эх сурвалж: Russia Today

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн